А.Ундраа: Парламентыг гацаанаас гарах шийдэл нь хуульд байгаа
УИХ-ын гишүүн А.Ундраа MNC телевизэд тодруулга ярилцлага өгчээ. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлсэн юм. Энэ талаар тэрээр дэлгэрэнгүй ярилцсан байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа: УИХ-ын гишүүний хувиар УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах ёстой гэдэг байр суурьтай байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид УИХ-ын үйл ажиллагаа тасалдаж байгаа явдалд бухимдалтай байна. Дэмжих, эс дэмжих нь тухайн гишүүний өөрийн хэрэг. Гэхдээ гол нь ажлаа хийж, асуудлаа шийдвэрлэж байх ёстой. Төрийн ажил гацсан явдалд харамсалтай байна. Үүнээс гарах арга зам нь хуулийн хүрээнд байх ёстой. Хуулийн дор захирагдах ёстой учраас шийдэл нь хуулиандаа байгаа.
Холбоотой мэдээ
2024.11.28
2020.05.08
2020.05.08