
2018.12.04
ИТХ-ын ээлжит VI хуралдааны тов батлагдлаа
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцэн батлав.
Энэ удаагийн хурлаар ИТХ-ын ээлжит хуралдааны товыг баталж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хан-Уул дүүргийн иргэдийг Төрийн дээд, одон медалиар шагнуулахаар тодорхойлогдсон тодорхойлолтыг дэмжин Нийслэлийн ИТХ д уламжлахаар боллоо.
ИТХ-ын ээлжит VI хуралдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр болно. ИТХ-ын дарга Б.Цэрэн 2018 оны 11 дүгээр сарын 15-наас бүрэн эрх нь эхэлж буй Тэргүүлэгчдэд үнэмлэхийг гардуулж баяр хүргэлээ.