БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав
2018.11.02

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт  ажиллаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км хар зам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан ч аймгийн Засаг даргатай гурвалсан  хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн байна.

Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж  тус компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг,чиглэл өглөө.

Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав. Мөн газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй техник технологи ашиглаж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг стандартын дагуу боловсруулан, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ЦЕГ-ын ХБОГХТТ, болон Дорнод аймгийн Байгаль орчны газар, Усны сав газрын холбогдох мэргэжилтнүүд ажилласан юм.