2018.10.17
Төв аймгийн 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ
УИХ-ын дарга М.Энхболд 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллаж, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд оролцжээ.
УИХ-ын дарга М.Энхболд театрыг шинэ байртай болгох санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажилд эхнээс нь санаа тавьж, дэмжин тусалсан бол, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус театрыг байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах асуудлыг анх хэрэгжүүлсэн ажээ.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ-аас Япон, Хонконгийн хүмүүнлэгийн багийнхантай хамтран хэрэгжүүлж байгаа “Гэр-2018” төслийн хүрээнд тус аймгийн зүүн бүсийн сумдын 30 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэжээ.