Д.Сумъяабазар: Алт олборлогч ААН-ийг бодлогоор дэмжих шаардлагатай байна
Алтны салбарын борлуулалтын орлогыг жил тутамд 1 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байгааг УУХҮЯ-наас мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар дараах байр суурьтай байна.
-"Алт 2" хөтөлбөрийн хүрээнд дотоодын алт олборлолтыг 2020 он гэхэд 25 тоннд хүрнэ гэсэн зорилт байна. Алт худалдан авалт, алт олборлолтоо нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээ авч байна гэж харж байна. УУХҮЯ-наас энэ чиглэлд ямар ажлууд хийх вэ?
-Алтны салбарыг бид бодлогоор бүрэн дэмжиж байна. Тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд хүнд суртлыг багасгах, түргэн шуурхай үйлчлэх, тайлан тооцоо, ТЭЗҮ-г цаг тухайд нь хурдан шуурхай гаргаж байж алтны салбарыг дэмжинэ. Энэ талаар ажилтан, мэргэжилтнүүддээ үүрэг өгч байна. "Алт 2" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг санхүүгийн механизмтай уях ажил хугацаа алдсан. Үүнийг засах үүднээс форум зохион байгуулж, бүхий л талуудын оролцуулсан.