
С.Эрдэнэ хов зөөлөө
Саяхны нэгэн өдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ спикерт «хов» зөөсөн сурагтай. Учир нь намынх нь дарга түүнийг ҮЗХ-ны хурал дээр баахан загнасныг тэрээр улстөржүүлээд авахаа мартсангүй.
Тиймдээ л УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандаж намынх нь дарга УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, тагнаж чагнасан тул уг асуудлыг шалгаж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан юмсанж.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч асуудлыг тэр даруй Ёс зүйн дэд хороонд шилжүүлэх гэсэн боловч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ харъяаллын дагуу Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлж өгөхийг хүсчээ. Дээрх асуудлын учрыг нь олж хужрыг нь тунгаах үүрэг Тусгай хяналтын дэд хороонд ноогдлоо. Энэ байдлаас харахад УИХ-ын гишүүн С.Эрдэнийн гомдол ч талаар болохгүй нь бололтой.