2018.08.21

Айраг сумыг ариутгах, халдваргүйжүүлэх санхүүжилтийг БОАЖ яамнаас шийднэ

Дорноговь аймгийн Айраг суманд болсон үерийн улмаас айлуудын бохирын байгууламж үерийн усанд хальж, гудамж талбайд тархаж, халдварт өвчин тархах эрсдэлтэй байна. 

Нийт 4 газарт 30 см - 3 метр хүртэлх бохирын байгууламж хальсан тогтоол ус үүссэн. Тиймээс сумын иргэд халдварт өвчин үүсэх өндөр эрсдэлтэй байна. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "халдвар тархах нөхцөл байдлыг бууруулах ажлын талаар газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад явж байна. Холбогдох санхүүжилтийн асуудлыг БОАЖ яамны  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсвөөс шийднэ"