УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2018.06.23

Х.Нямбаатар: Ордын үнэ цэнийг нэн даруй хэд дахин өсгөх шаардлагатай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав.

Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2012-2016 оны хурал яг дээр энэ асуудал орж ирсэн.Гэхдээ нийт Тавантолгой ордын 55 хувийг Хятадын Шинхуа групп эзэмших нөхцөлтэй. Үүнийхээ хариуд Монголын талд 400 сая америк доллар бэлнээр төлөөд төмөр замын төслийг гүйцээх нөхцөлтэй байсан.

Яг одоо энэ хоёр төслийг хооронд нь харьцуулвал өдөр шөнө шиг ялгаатай төсөл.

Хоёрдугаарт Бид Оюутолгойтой адилтгаж ярих гээд байгаа. 2006 оны ашигт малтмалын тухай хуулиар хайгуул шинжилгээний ажлаа өөрсдөө хийсэн бол 66 хүртэл хувиа эзэмшээд гадаадын хөрөнгө оруулалттай компани яваад Монголын төр 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авсан гэрээтэй зүйрлэж болохгүй.

Энэ гэрээнд Монголчууд анх удаа чөлөөт өрсөлдөөнд оруулж хөрөнгийн биржид гарна. Илүү нээлттэй болно. Тонн тутамд нь авилга явагддаг байдалгүй байх болно оо. Бид өөрсдийгөө хараар будмааргүй байна.