Ж.Бат-Эрдэнэ: Хүй долоон худагт шинээр авто зам тавихгүй
Нийслэл хотын зүүн чиглэлийн авто замын гол гарц болох Баянзүрхийн товчоог нүүлгэх асуудал шийдлээ хүлээж байна .Зөвхөн энэ ч гэлтгүй Улаанбаатар хотод засч сайжруулах, өргөтгөн шинэчлэх шаардлагатай олон зам, уулзвар, гарцууд бий. Харин жилдээ ганц л удаа ашигладаг хүй долоо худагийн морь уралдах газарт шинээр авто зам тавина гэсэн мэдээлэл олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ тодруулга өглөө.
Ж.Бат-Эрдэнэ: Улсын төсвөөрөө нэг аймагт 2 км зам тавьж чадахгүй байна. Дээрээс нь нүх сүвээ бөглөж чадахгүй байхад юун морины зам тавих нь утгагүй. Тийм зүйл яригдаагүй. Нийслэл байтугай Зам тээврийн хөгжлийн яамны улсын төсөв дээр ч байхгүй. Энэ бол тухайн ажил хариуцсан хүмүүсийн сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг. Улсын төсөвт тийм мөнгө байхгүй.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02