2018.06.12

Хөвсгөл аймгийн Тариалан сум улсын тэргүүний сумаар шалгарчээ

Манай улс 2009 оноос улсын тэргүүний сумыг шалгаруулж эхэлсэн. Ингэхдээ говь, хангай, төв, зүүн бүсээс шалгаруулдаг. Энэ жилийн хангайн бүсийн шилдэг сумаар Хөвсгал аймгийн Тариалан сум тодорсон байна.

Улсын тэргүүний сумыг тодруулахдаа 20 орчим шалгуур тавьдаг. Эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулсан байх зэрэг гол шалгууруудыг Тариалан сум хангажээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Орлогын төлөвлөгөөгөө 125-150 хувиар 3 жил дарааллан биелүүлж байна. Газар тариалан, мал аж ахуйг хослуулан хэрэгжүүлж чаддаг сум. Энэ амжилтыг нь улсын шилдэг сумаар шалгаруулсан. Тариаланчид үнэхээр хөдөлмөрч ард түмэн гэдгээ харуулж чадлаа.