“ 11-дэх хавраа үдье ”сарын аяны хүрээнд зохион байгуулах сагсанбөмбөгийн тэмцээний удирдамж
Нэг. Тэмцээний зорилго
Өсвөр үеийхний чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, биеийн тамирын арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэх, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэхэд оршино.
Хоёр. Тэмцээний журам
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “11 дэх хавраа үдье” сарын аяны хүрээнд зохион байгуулагдах Сагсан бөмбөгийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагвын ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, БТСХороо, Залуу багш нарын холбоо хамтран зохион явуулна.
Тэмцээн 2011 оны 4-р сарын 23-ны өдөр 62, 65-р сургуулиудын спорт зааланд явагдана. Тэмцээнд дүүргийн сургууль тус бүрээс охид, хөвгүүдийн нэг баг оролцох /Ирээдүй цогцолбор сургуулийн ахлах сургууль тус бүрээс охид, хөвгүүдийн нэг баг/ ба баг тус бүр 9 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй байна.
Гурав.Техникийнзөвлөлгөөн
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2011 оны 04-р сарын 22- ны 12 цагаас дүүргийн БТСХ-ны байранд / 83-р сургууль / болно. Техникийн зөвлөгөөнд багууд албан ёсны мэдүүлэг, иргэний үнэмлэх, хувийн хэрэг, 1 хувь цээж зурагтай ирнэ. Тэмцээн сагсан бөмбөгийн дүрмийн дагуу явагдана. Сугалаанаас хоцорсон сургуулийг тэмцээнд оролцуулахгүй болно.
Дөрөв. Дүгнэх журам,шагнал урамшил.
Тэмцээнд эхний гурван байрт шалгарсан охид, хөвгүүдийн баг тамирчидыг Диплом, алт мөнгө хүрэл медаль, мөнгөн шагналаар, байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт шалгарсан багийг Дурсгалын цомоор шагнана.
Тэмцээн зохион байгуулах комисс
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын нэрэмжит
“ 11-дэх хавраа үдье ”сарын аяны хүрээнд
Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын
сургуулиудын дунд зохион байгуулах сагсан
бөмбөгийн тэмцээний төсөв
№ |
Төсвийн зүйл |
Зардал |
Нэгтгэсэн дүн |
1. |
Шүүгч
|
Ерөнхий шүүгч 1 х 20000= 20000 Нарийн бичиг 2 х 10000 = 20000 Талбайн шүүгч 6 х 10000 = 60000 Туслах шүүгч 2 х 8000 = 16000 |
116.000 |
2. |
Тэмцээний шагналын зардал
|
Медаль 60 ширхэг Диплом 54 ширхэг Өргөмжлөл 6 ширхэг Дурсгалын цом 1 ширхэг
|
208.000 |
3. |
Тэмцээний мөнгөн шагнал
|
1 дүгээр байр 2 баг х 80000 = 160.000 2 дугаар байр 2 баг х 60000 = 120.000 3 дугаар байр 2 баг х 40.000 = 80.000 |
360.000 |
|
Нийт дүн |
684.000 |