2018.05.15

Монголын эдийн засгийн чуулган төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно

Эдийн засгийн форум 2018 чуулганаар хэлэлцэх онцлох сэдвүүдийн тухай салбарынхан мэдээлэв.  Эн онд чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулахаар болж, эхний хэлэлцүүлгийг гурван тулгуурт бодлого, татварын хуулийн шинэчлэлийн сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн байна. Энэ удаа Төрийн хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, ХАА, Аялал жуулчлал зэрэг нийт 12 салбар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Төр хувийн хэвшил зөвлөлдөж аливаа асуудлыг шийддэг тогтолцоог нэвтрүүлж байгаагаараа энэ удаагийн эдийн засгийн чуулганы онцлог юм. Тус чуулган нь нэгдэж, зөвлөлдөн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.