УИХ-ын хаврын чуулган эхэллээ
2018.04.05

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг дараах байдлаар хуваарилжээ.

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт 10 цагаас:

  • Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлт.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

4 дүгээр сарын 03-ны Мягмар гарагт:

  • Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 тоот захирамжаар байгуулсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

4 дүгээр сарын 05-ны Пүрэв гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

4 дүгээр сарын 06-ны Баасан гарагт 10.00 цагаас:

Энэ удаагийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр тогтсон юм.

1/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2/ Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

6/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

9/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

10/ Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12/ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13/ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14/ Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

15/ Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

16/ Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,

17/ Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

18/ Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

19/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20/ Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,

21/ Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

22/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,

23/ Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24/ Бусад