2018.03.29
Кемерово хотод болсон гамшигт монголын ард түмэн эмгэнэл илэрхийллээ
Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын Кемерово хотын худалдааны төвд гал гарч 64 хүн амь насаа алджээ. Тэдгээр иргэдийн 41 нь хүүхдүүд юм. Кемерово хотод Даваа гаригаас хойш гурав хоногийн турш эмгэнэл зарлаад байна. Хойд хөршид гарсан энэ харамсалтай үйл явдалд монгол улсын иргэд болон Оросын холбооны улсаас манай улсад амьдарч байгаа иргэд эмгэнэл илэрхийлжээ.