Гадаад харилцааны сайд Азербайжаны свс телевизэд ярилцлага өглөө
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн Олон улсын анхдугаар бага хуралд оролцож байна.
Энэ үеэр Азербайжаны СВС телевизийн сувагт ярилцлага өгөв. Тэрээр ярилцлагадаа Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар тэмдэглэж, торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлагын ач холбогдолын талаар онцлов.
Сайд Д.Цогтбаатар мөн өдөр Азербайжаны Жүдо бөхийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал солилцохын хамт тус улсын нэрийн өмнөөс барилдаж буй Монголын тамирчид болох П.Буянхишиг, Э.Базаррагчаа, М.Ичинхорлоо нартай уулзаж ярилцав. Монгол, Азербайжаны жудо бөхийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд манай 3 тамирчин Азербайжаны нэрийн өмнөөс олон улсын тэмцээн уралдаанд оролцож байна.