
2018.03.09
Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов
Засгийн газрын хуралдаанаас “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор боллоо.
Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой юм.