2018.03.05
Япончууд Д.Цогтбаатарт жүдогийн хар бүс өгчээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад албан ёсны айлчлал хийсэсэн. Энэ үеэр япончууд түүнд жүдогийн хар бүс өгчээ.
Тэрбээр энэ тухай хэлэхдээ 'Хувь хүний хувьд надад дурсамжтай үйл явдал болсон. Би бага байхдаа 'Кодокан' ордонд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, магадгүй энэ нь үлгэр домогт гардаг ордон юм болов уу гэж хүртэл боддог байсан. 'Кодокан'-д зочлон жүдогийн дүрэм, нарийн дэг жаягаар нь шалгалт өгч, тэнцсэндээ баяртай байна' гэжээ.
Т.НОМИН