2018.02.26

Монгол, Кувейтийн харилцааны цар хүрээ өргөжин тэлж байна

Кувейт улсын тусгаар тогтносны 57 жил, чөлөөлөгдсөний 27 жилийн ойн хүрээнд Кувейт улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас баярын тэмдэглэлт үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэ тэмдэглэлт үйл ажиллагааны хүрээнд Монгол Улс Кувейт улстай 1975 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцан хамтын ажиллагаа, улс төр, эдийн засаг гээд олон салбарт өргөжин хөгжиж байгаад талууд онцолсон байна.