
2018.02.19
Хан-уул дүүргийн төрийн золголт боллоо
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сар сайхан гарлаа. Хан-Уул дүүргийн төрийн уламжлалт нэгдсэн золголт өргөн дэлгэр боллоо.
Хан-Уул дүүргийн төрийн уламжлалт нэгдсэн золголт боллоо
Хүндэтгэлийн хуралдааны танхимд залрах Хан хуураа цэнгүүлж эхэлсэн төрийн золголтонд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нар болон ажилтан албан хаагчид оролцлоо.