Дэлхийн нягтлан бодогчдын холбооноос мэдээлж байна
2018.02.09

Дэлхийн нягтлан бодогчдын холбооноос мэдээлж байна

Европын холбоо өөрийн гишүүн орнууддаа санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм болон аудитын олон улсын стандартыг албан ёсоор мөрдүүлэх болсноо аудитын шинэчлэлийн хэлэлцүүлэг дээр зарласан байна. 

 Sierra Leone улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь 2017 онд шинэчилсэн дүрмээ засгийн газартаа өргөн барьсан байна. 1988 оны хуучин дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан тус институт ингэж дүрмээ шинэчилснээр мэргэжлийг хөгжүүлж, бэхжүүлэх томоохон ажил болсон гэж үзэж байна. 
 Афганистан улсын МНБИ болон ACCA байгууллага Афганистан улсад нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлийг хөгжүүлэх, судалгааны төв нээх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зуржээ. 
Мьянмар улсад акруал суурьт нягтлан бодох бүртгэл рүү шилжихэд туслах зорилгоор Сингапур улсын МНБИ, Мьянмар улсын МНБИ-тэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 
Гайти улсын МНБИ улсынхаа мэргэжлийг хөгжүүлж, бэхжүүлэхийн тулд удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгож, стратегаа тодорхойлсон байна. 
 Кайман арлын МНБИ болон Карибын МНБИ-ууд харилцан мэргэжлээ хөгжүүлэхэд дэмжих, хамтдаа мэргэжлээ бэхжүүлэхийн тулд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.