“Сургуулийн сэтгэл зүйчийн үйл ажиллагааны онол, практикийн асуудал” сургалт боллоо
2018.02.01

“Сургуулийн сэтгэл зүйчийн үйл ажиллагааны онол, практикийн асуудал” сургалт боллоо

УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын санаачилгаар “Говийн хүү сан”-аас “СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДАЛ” сургалтыг зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн 15 сумаас хамрагдлаа

Энэхүү сургалтыг нь хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан. Сургалтын зорилго нь багш, нийгмийн ажилтан сэтгэл зүйч, боловсролын салбарын албан хаагчдад хувь хүнийг хөгжүүлэх, сэтгэл зүйн боловсрол олгох, ур чадварыг дээшлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, гүйцэтгэх тухай арга зүйн мэдлэг, практик чадвар олгох юм. 

Нийт 60 гаруй хүн хамрагдлаа

Сургалтыг ОХУ-ын Москвагийн их сургуулийн Боловсролын Сэтгэл Судлалын тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Л.С.Подымова, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор Т.В.Алексеенко зэрэг багш нар удирдан явуулж Өмнөговь аймгийн 15 сумын сургуулийн менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгүүдийн төлөөлөл, аймгийн БСУГазар, ГБХЗХГазрын мэргэжилтэн, “Хөршийн холбоо” ТББ, багийн сэтгэл зүйч зэрэг 60 гаруй хүн хамрагдлаа. 

Энэхүү сургалт нь хүүхэд өөрийгөө нээж илрүүлэх, бие даан төлөвших, хүнлэг иргэн болгоход зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хүн бүрт зориулагдаж байгаагаараа онцлог юм.