Зайсангийн хуучин сургууль шинэ барилгатай боллоо
Хотын хамгийн шинэ, бөгөөд тансаг хорооллууд Хан-Уул дүүргийн нутаг Богд хан уулын Зайсангийн амыг бараадан баригдаад цөөнгүй жил болж байна.
Тэндэхийнх харьцангуй өртөг өндөртэй, тансаг хотхонуудыг даган гадаад хэл дээр сургалт явуулдаг тусгай сургалттай дунд сургуулиуд мөн тэнд төвлөрөх болсон. үүний зэрэгцээ хотын ууган сургуулиудын барилга уаашид ашиглах боломжгүй болж, хүүхдүүдээ өөр сургуулиудад хэсэж хичээллүүлэх болоод удсан юм.
Уг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсан орчимд байдаг улсын тодотголтой ганцхан сургууль бол 32 дугаар сургууль юм. Гэвч сургуулийн байр нь дусаал гожиж мөөгөнцөрт идэгдэн хана цууралт өгч, сүүлдээ хана тааз нь засвар авахаа больсноор хүүхэд суралцах боломжгүй хэмээн мэргэжлийн байгууллага нь дүгнэснээс хойш олон ч тэмцлийг тус сургуулийн зүгээс өрнүүлж байсан юм. шинэ барилгатай болтлоо сурагчид нь сургууль дамжин хичээллэсэн.
Эцэг эхчүүд жагсаал цуглаан хийж, олон ч сайд дарга нарын хаалга сахиж, хүсэлт шаардлага хүргүүлсэн гээд 32 сургуулийнхний туулсан бэрхшээл чамгүй. Тавь гаруй жилийн түүхтэй уг сургуулийн барилгыг когуесийн гэрээгээр барихаар шийдвэрлэсэн ч концессын тухай хуулийн хуучин заалтаас болж гурван жил хэртэй гацаанд орсон байдаг.
харин Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор Концессын заалтад өөрчлөлт оруулах ажлыг УИХ-ын гишүүн Л.Болд санаачилснаар сургуулийн барилгын асуудал нааштайгаар эргүүлсэн. Түүнчлэн тухайн үеийн Боловсролын сайд, Аж үйлдвэрийн сайд нартай уулзаж сургуулийн нөхцөл байдлыг танилцуулж танилцуулан чуулганы индер дээрээс сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн үгийг дайн барилгын ажлын урагшлуулахын төлөө тууштай явсан хүн бол Л.Болд гишүүн.
2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр нээлтээ хийв
Харин эхлүүлсэн ажлыг эрчимжүүлсэн хүн бол Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж. Ийнхүү нэгдмэл байр суурьтай байж нам, эвсэл гэж талцалгүй асуудлын голоо харж хамтран ажилласнаар үүд хаалгаа бариад байсан 32 дугаар сургууль будаг нь ханхалсан гурван давхар цоо шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлага, багш ажилчид, эцэг эхчүүд, тойрог дүүрэг хариуцсан гишүүд, Хан-Уулчуудын хүч оролцоотойгоор нийслэлийн ууган сургууль шинэ оны босгон дээр ийнхүү шинэ байртай боллоо. Ер нь ард түмэнд амлалт өгөн сонгогдсон төрийн түшээд энэ мэт сургууль цэцэрлэгийн асуудалд нам харгалзахгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Ганц 32 дугаар сургууль гэлтгүй барилга нь хуучирч муудсан, шинэчлэгдэх шаардлагатай улсын сургуулиуд олон бий. Өнөөдөр анги танхимын хүрэлцээ муутайгаас болж сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн хүйтэнд харуй бүрий үед гэртээ харьж байгаа бага ангийн хүүхдүүд олон байна.
Саяхан Ерөнхий сайд гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудад ажиллахад бага ангийнхан харуй бүрийгээр гэртээ харих замдаа согтуу хөлчүү хүмүүсээс айж явдаг тухайгаа ярьж байсан. Монгол Улсын Үндсэн хуулинд хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй гэж заасан ч энэ эрхээ эдэлж чадахгүй олон мянган хүүхдүүд байна. Өнөөдөр нэг хэсэг нь бараг дэлхийн жишигт байхгүй өндөр үнээр ерөнхий боловсролыг авч байна.
Харин улс сургуулиа ч нэмж барихчадалгүй, хуучирч муудсануудыг нь шинэчлэх асуудал хоцрогдож явсаар өдийг хүрч байна. Энэ жилийн төсөвт Засгийн газраас боловсролын салбарт ихээхэн хөрөнгө мөнгө тусгаж өгснөөр шинээр баригдах сургууль цэцэрлэгийн тоо өмнө нь байгаагүй ихээр нэмэгдэнэ гэсэн тул ирэх намар итгэл найдвар тээж харж л сууя.