
2017.12.06
850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг УИХ-аар шийдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр боллоо.
Хуралдаанаар “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Зээлийг батлавал макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зарцуулах юм.