Уул уурхайн салбарын 2017 оны эхний 9 сарын статистик мэдээлэл
2017.11.01

Уул уурхайн салбарын 2017 оны эхний 9 сарын статистик мэдээлэл

I.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 9,409.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2,562.1 (37.4%) тэрбум төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6,886.3 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 2,088.2 (43.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1,101.9 (148.2%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 802.6 (23.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 73.2%-ийг эзэлж байна.

I.2.Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 36.2 сая тн нүүрс, 960.0 мян.тн зэсийн баяжмал, 14.8 тн алт, 4.2 мян.тн молибдений баяжмал, 5.9 сая тн төмрийн хүдэр, 2.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 71.8 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,60.6 мян.тн цайрын баяжмал, 104.2 тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад

  • алт 814.1 кгбуюу 5.8%,
  • нүүрс 14.7 сая тн буюу 68.3%,
  • төмрийн хүдэр 2.5 сая тн буюу 73.7%,
  • төмрийн хүдрийн баяжмал 1.4 сая тн буюу 102.9%,
  • молибдений баяжмал 588.4 тн буюу 16.3%, 
  • катодын зэс 37.3 тн буюу 55.8%-аар тус тус нэмэгдсэн.

Харин

  • зэсийн баяжмал 128.4 мян.тн буюу 11.8%,
  • хайлуур жонш 46.3 мян.тн буюу 39.2%,
  • хайлуур жоншны баяжмал 11.2 мян.тн буюу 39.7%,
  • цайрын баяжмал 16.3 мян.тн буюу 21.2%,
  • газрын тос 441.0 мян.баррель буюу 7.2%-аар тус тус буурсан байна.
I.3.Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар улсын төсөвт 1,075.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Үүнээс:

  • -       Алт            33.7 тэрбум төгрөг,
  • -       Нүүрс       388.3 тэрбум төгрөг,
  • -       Цайр         44.6 тэрбум төгрөг,
  • -       Зэс            556.7 тэрбум төгрөг,
  • -       Төмөр       7.6 тэрбум төгрөг,
  • -       Жонш        5.1 тэрбум төгрөг,
  • -       Бусад       39.4 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 581.2 тэрбум төгрөг буюу 117.6 хувиар өссөн. Үүнээс:

  • -       Алт            7.3 тэрбум төгрөг буюу 27.5 хувь,
  • -       Нүүрс       305.5 тэрбум төгрөг буюу 368.7 хувь,
  • -       Цайр         21.0 тэрбум төгрөг буюу 88.8 хувь,
  • -       Зэс            222.9 тэрбум төгрөг буюу 66.8 хувь,
  • -       Жонш        1.2 тэрбум төгрөг буюу 30.6 хувь,
  • -       Бусад       26.5 тэрбум төгрөг буюу 206.6 хувь,

Харин төмөр 3.1 тэрбум төгрөг буюу 29.3 хувиар буурсан байна.

  1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 2017 оны төсвийн орлогын болон хөрөнгийн зардалтай холбоотой гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан ил тод байдлыг ханган ажилласан.
  2. 2017 онд улсын төсөвт 293.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2017 оны 9-р сарын байдлаар 189.26 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 65% тай байна.