2017.10.16

Нисэх-Яармагын замд хяналт тогтооно

2017 он 10 сарын байдлаар Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  

Иймд цаашид эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүднээс Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Буянт-Ухаа1” хорооллын урд замд хурд сааруулагч тавих ажлыг өнөөдөр хийсэн бөгөөд цаашид шат дараатай олон арга хэмжээг авах юм байна.

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжүүлж Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн хоёрдагуур хэлтэстэй хамтран “Буянт-Ухаа1” хорооллын урдах автозам дээр тээврийн хэрэгслийн хурд сааруулагч тавих болсон бөгөөд жолооч нарт анхааруулга таних тэмдэг мөн байршуулж аливаа гэмт хэрэг, ослоос иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ажлын ийнхүү хийж байна.