Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4-р хуралдаан боллоо
2017.09.20

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4-р хуралдаан боллоо

Хуралдаанаар цаг үеийн байдал болон 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөвт тодотгол оруулах , газар зохион байгуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Төлөөлөгчдөөс дүүргийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг сайжруулах талаар, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг дүүрэг бие даан хариуцаж үр дүнг тооцох, төсвийн ачааг багасгах, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшлийн өрсөлдөөнийг бий болгож дүүргийн төсвийн дарамтыг багасгахзэрэг хэд хэдэн санал дэвшүүллээ.