2009.07.08
БНХАУ-ын ХАА-н Академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзахад УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үг
Манай өмнөд их хөрш БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Академийн төлөөлөгчид Та бүхнийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцох завшаан олдож байгаад минй бие туйлын баяртай байна. Хөдөө аж ахуйн ялангуяа бэлчээрийн салбарт хамтран ажиллах талаар санаачлага гаргасан БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Академи, Монголын бэлчээрийн менежментийн холбоонд УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Монгол улсын өргөн уудам нутгийн 80 орчим хувь буюу 112 сая га нь бэлчээрийн газар юм. Ногоон алт болсон энэ бэлчээрийн газар дээр 170 мянган өрх 40 гаруй сая малыг адгуулан маллаж, Монгол улсын эдийн засгийн ноён нурууг босгож байдаг юм. Харамсалтай бэлчээрийн газрын 78 хувь нь ямар нэг хэмжээгээр доройтож, Монголын бэлчээрийн мал аж ахуйд түүгээр зогсохгүй малчин түмний аж амьдралд сөргөөр нөлөөлөх асуудал болон хувираад байна.
Энэ байдал цаашид үргэлжилбэл цөлжилтийг улам гааруулан байгаль орчинд ноцтой хохирол учруулах нь ойлгомжтой. Үүнийг та бүхэн хамгийн сайн ойлгож байгаа. Бэлчээрийн доройтол, цөлжилт зөвхөн Монголын асуудал биш, Төв Азийн тэгш өндөрлөгийн хосгүй байгалийг хадгалан хамгаалахаас эхлээд дэлхий дахины экосистемийн хувь заяатай холбоотой асуудал мөн.
Энэ ноцтой байдлыг харгалзан үзэж, Монголын бэлчээрийн менежментийн холбоог байгуулсан. Тус холбоо нь малчид, Бэлчээр ашиглагчдын хэсгүүд (сум дүүрэг), Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн холбоо (сум аймаг, улсын түвшинд) төрийн байгууллага, Төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд болон бусад оролцогсдын бэлчээрийн газрын зохистой менежментийн чиглэлээр явуулж буй бүхий л үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдан зохицуулах эрхэм зорилготой байгууллага юм.
Тус холбоо гадаад хамтын ажиллагаанд бас онцгой анхааран ажилладаг. 2008 онд Хөх хотод болсон дэлхийн 19 орны 120 гаруй төлөөлөгч оролцсон Дэлхийн бэлчээрийн их хурлыг зохион байгуулалцсан нь үүний нэг тод жишээ юм. Та нөхдийн хамтран ажиллах гэж байгаа энэ санаачлага ч бас үүнийг баталж байна.
БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Академи, Монголын бэлчээрийн менежментийн холбооны хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн агууллагатай танилцлаа. Энэ баримт бичигт өргөн хүрээг хамарсан, чухал ажлууд тусгажээ гэж хувьдаа үзэж байна.
Цааш цаашдаа хоёр орны онцлог байдал, асуудлын мөн чанарыг харгалзан хамтран судлах ажлын чиглэлийг нарийвчлан тогтоож, үр бүтээлтэй ажиллана байх гэдэгт найдаж байна.
Монголд байх хоёр, гурав хоногийн богинохон хугацаандаа түүх, соёл, дурсгалын зүйлс, малчны ахуйтай зах зухаас нь ч болов танилцаж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлээрэй гэж ерөөж байна.
Та бүхэн манай оронд тавтай морилоорой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.