2008.12.02

Нутгийн төлөө

  • Их-Уул сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд /Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас/ холбуулж сумын иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан
  • Баянтэс сумын Арц суурийн хилийн боомтыг Тувагаас өндөр хүчдэлийн шугам татаж эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлүүлсэн
  • Зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор “Малчдад олгох бэлэн мөнгөний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлыг боловсруулан Швейцарийн Засгийн газарт тавьж 24 суманд уг төслийг хэрэгжүүлэн, 2880 гаруй өрхөд тус бүр 200.000 төгрөг, нийт 576 сая төгрөг бэлнээр олгуулсан
  • Их-Уул, Тэлмэн сумын гол дээгүүр гүүр барих асуудлыг шийдвэрлүүлсэн
  • Завхан аймгийн тойргийн сумдад 2000-2004 онд бүтээн босголт, хөрөнгө оруулалтын олон асуудлыг шийдүүлж ажлын байрыг бий болгож нутгийнхандаа туслалцаа үзүүлсэн
  • Азийн хөгжлийн банкны боловсролын салбар дахь төслийг Завхан аймагт хэрэгжүүлснээр Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байрны засварт нийт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн
  • Аймгийнхаа 8 сумын соёлын төвд өнгөт зурагт, караоке систем хөгжим, өсгөгч микрофон, CD-нүүдийг цахилгаан үүсгүүрийн хамт олгосон
  • Завхан аймгийн хойд тойргийн сумдын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын зэрэг байгууллагуудад нийт 90 гаруй компьютер, 20 гаруй бага оврын цахилгаан үүсгүүр олгосон
  • Аймгийнхаа 30 айлд гэр олгосон
  • Амьдралын гачигдалтай иргэд, өндөр настнуудад 10 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлсэн
  • Нутгийн иргэдэд ноос самнах машин олгож 40 хүнийг ажлын байртай болгосон
  • Сумдад үсчин, гоо сайхны салон байгуулах төсөл хэрэгжүүлсэн
  • Өмч хувьчлалаар иргэдэд олгосон хувьцааны ягаан, цэнхэр тасалбарын ноогдол ашгийн хувьцааг олгох асуудлыг шийдвэрлүүлсэн

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.