“Нэг аймаг нэг брэнд Нэг брэнд 21 аймагт” бодлого хэрэгжүүлнэ.
“Нэг аймаг нэг брэнд Нэг брэнд 21 аймагт” бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Аймаг бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхийг хүсдэг бөгөөд гадаадын импортыг орлох олон сайхан бүтээгдэхүүн Монголын зах зээлд гарч ирсээр байна. Тухайлбал Сүхбаатар аймаг Таанын сорс амтлагч, Сэлэнгэ аймаг байгалийн хамгийн цэвэр зөгийн балыг үйлдвэрлэж байна.
Харин Төв аймаг бол Дэлхийд алдартай бяслагийг үйлдвэрлэж байна гэх мэтчилэн шилдэг брэндүүдийг үйлдвэрлэсээр байна. Гэтэл эдгээр бүтээгдэхүүний талаарх мэдээ мэдээлэл нийгэмд хомс бөгөөд гадаадаас ирж буй импортын бүтээгдэхүүн одоо хэр нь бидний хүнсний аюулгүй байдалд занал хийлсээр оршин тогтносоор байна.
Тэгвэл аймаг бүрийн хамгийн шилдэг брэндийг 21 аймгийн хэмжээнд худалдаалахаас гадна гадаадын зах зээлд гарах хүртэл нь брэнд хөгжүүлэлтийн давхар мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах “Үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын Албан ёсны төлөөлөгч” байгууллага зах зээлд үйл ажиллагаа явуулж төслийнхөө талаарх танилцуулгыг хийж эхэлжээ.
Нэг аймаг Нэг брэнд, Нэг брэнд 21 аймагт бодлого гэж юу вэ?
21 аймгийн импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, цаашлаад тухайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улсын хэмжээнд брэнджүүлэн, гадаадын зах зээлд гарах хүртэл нь халамжлан ажиллах үндсэн зорилго дор үйл ажиллагаагаа явуулах болжээ.
Тэрээр стандартын шаардлага хангасан мэргэжлийн тээврийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт, худалдааны нэгдсэн системийг үүсгэж чадсан гэдгээрээ давуу талыг харуулж байна.
Нутаг, нутгийн шилдэг брэндийг хаанаас ч хүссэн хэмжээгээрээ худалдан авах боломжийг энэхүү байгууллага олгож байгаа гэдгээрээ давуу талыг үүсгэж байна.
Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын хүчин чадал нэмэгдэж ажлын байр шинээр нэмэгдэж тухайн бүтээгдэхүүнийг дагуулан жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ажээ.
Энэ байгууллагын албан ёсны фэйсбүүк хуудас нь “National Distributer” бөгөөд тухайн байгууллага хамт олон аймаг бүрийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдтэй хамтран ажиллахдаа бэлэн гэдгээ илэрхийллээ.
Энэ байгууллага нь өөр нэгэн санаачилгыг гаргаж ирсэн бөгөөд “Бизнес хөгжлийн зөвлөл” хэмээх бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд дизайнер, тоног төхөөрөмж, маркетингийн бодлого, гадаад худалдааны мэргэжлийн зөвлөгөө, төр болон хувийн худалдааны байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах бодлого боловсруулалтын ажлуудыг санаачилжээ.