Д.Сүхбаатарын талбайд цэргийн сүрт жагсаал болов
2017.07.10

Д.Сүхбаатарын талбайд цэргийн сүрт жагсаал болов

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулсан Төрийн далбааны ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Төрийн далбааг мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол Улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ёслолд оролцож буй нийт цэргүүдэд Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэн, баяр хүргэв. Дараа нь Монгол Улсын төрийн далбааг мандуулан, төрийн дууллыг цэргийн найрал дуучид дууллаа.

Иргэддээ эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд зарлиг гаргасан юм