2017.06.13

Хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар чуулна

Хэвлэлийн эрх чөлөөний хүрээнд чуулна...

Дагмар Шипански уулзалтыи үеэр "Миний хувьд Конрад-Аденауэрийн саигаас зохион байгуулж буй "Ардчиллын чуулган 3" чуулга уулвалтад оролцохоор Монголд ирсэн. Энд би "Хэвлэл мэдээлэлд иргэдийн итгэх итгэл" сэдвээр илтгэл тавина. Монголд ирснийхээ дараа Монгол Улсад цаашид ардчилал бат суурьтай сайхан хөгжих юм байна гэсэн итгэл үнэмшилтэй байна.

Миний илтгэлийн гол үзэл санаа, баримтлал нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь хэн нэгнээс хараат бус, чөлөөт байх ёстой, энэхүү чөлөөт байдал нь бизнесийн болоод ямар нэгэн бүлэглэлээс хамаарахгүй байх ёстой, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хегжих гол үндэс суурь нь сэтгүүлчид хэн нэгнээс хараат бус бичих ёстой, хараат бус байдлыг эрхэмлэх ёстой. Тэгсэн нөхцөлд хэвлэлийн эрх чөлөө хөгжин цэцэглэнэ гэж үзэж байгаа. Энэ талаар илтгэлдээ дурдах болно.

Би Монгол Улс дахь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай танилцсан. Миний зүгээс Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний талаар ямар нэгэн үнэлгээ өгөх боломжгүй байна. Гэхдээ Ардчиллын 3 дугаар чуулганд бид энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой болгоно гэж найдаж байна" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Хэвлэлийн эрх чөлөө бол Монголын ардчиллын амин сүнс. Монголд Үндсэн хуулиараа хэвлэлийн эрх чөлөөтэй гэгддэг. Гэхдээ өнөөдөр бидний хамгийн том эмгэнэл бол чөлөөт хэвлэл байхгүй болжээ.