НИТХ-ын дарга Ц.Сандуй
2017.06.05
НИТХ-ын дарга "Шөнийн гэрэлт гудамж" төслийн явцтай танилцлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай өнөөдөр танилцав.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж байна.