СХД-ийн 788 ээж Алдарт эхийн 1,2-р одонгоор энгэрээ мялаалаа
2017.06.01

СХД-ийн 788 ээж Алдарт эхийн 1,2-р одонгоор энгэрээ мялаалаа

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 788 ээжид Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардууллаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 38 ээжийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор, 750 ээжийг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасан юм.

Алдарт эхийн одон гардуулах ёслолын арга хэмжээнд СХД-ийн МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва нар болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Нийгмийн төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож баяр хүргэлээ.

Алдар эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдэд УИХ-ын гишүүд баяр хүргэж “Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салшгүй холбоотой юм. Монгол бүсгүйчүүд эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байна. Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөлөө.