Олон улсын валютын сантай тохиролцоо дууссан уу?
Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс эдийн засгийн хүндрэлүүдээс сална гэж харж байгаа билээ. Гэтэл хөтөлбөрт хамрагдахын өмнө маш олон хэлцэлцээр тохиролцоонууд яваад байна. Жишээ нь төсөвт тодотгол орууллаа, татвар шимтгэл нэмэгдлээ, зарим хуулийн төслүүд яаралтай дэгээр орж ирж байна.Өшөө ямар ямар өөрчлөлт гарах юм бэ. Тохиролцоо дууссан уу?
Валютын сангийн хөтөлбөрийн үйл явц өнгөрөгч жилээс эхэлсэн. Хэлэлцээнүүд явагдсан үүнийхээ хүрээнд маш олон асуудал яригдсан. Хууль дүрэмд өөрчлөлт оруулсан. Долоон төрлийн татварыг нэмсэн. Тэгээд үргэлжлээд сая төсвийн тодотголыг хийх шаардлага тавигдсан. Төсвийн тодотголыг хэлэлцэх явц дунд монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компани монголоор мөнгөө дамжуулна гэсэн зүйл байсан. Энэ нь тодорхой хэмжээнд монголоор дамжиж байгаа.Олон улсын валютын сангаас ямар болгоомжлол байна вэ гэхлээр үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд тооцоололд өөрчлөлт гарч болзошгүй гэсэн болгоомжлол байсан. Үүний дагуу олон улсын хурал тэр заалтыг хүчингүй болгосон