Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг бол мал аж ахуйн салбар юм. Нүүдэлчин ахуйн соёлын гол эзэд болсон малчид, тэр дундаа залуу малчдыг дэмжих аяныг санаачилснаар сүүлийн жилүүдэд дараалан болсон ган, зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжих, амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход энэхүү аяны гол зорилго оршиж байгаа ажээ.
Түүнчлэн гишүүн маань Монголын поп опера “Uvurtura” хамтлагийн тоглолтоор Баян-Өлгий аймгийн ард түмэндээ бэлэг барилаа.
Б.Энх-Уянга