2017.05.11

АН-ын нэр дэвшигч Х.Баттулга бичиг баримтаа хүргэлээ

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон Х.Баттулга өнөөдөр  СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтаа  цагт бүртгүүллээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын ЕНБДарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Л.Болд, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын албаны хүмүүс хамт ирсэн юм. 

Энэ үеэр нэр дэвшигч Халтмаагийн Баттулга "2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч миний бие, бусад журмын нөхдийнхөө хамт ирж, бичиг баримтаа өгч, бүртгүүллээ. Сонгууль амжиллтай явагдана байхаа гэж бодож байна. Баярлалаа" гэв.