Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өчигдөр ЗГ хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувьтай тэнцүү байна” гэж заасан байдаг. Үүний дагуу уул уурхайн компаниуд экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний хайгуул хийх, олборлох, боловсруулах зэрэг үе шатуудад хийсэн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсвөөс буцаан авдаг. Иймээс цаашид экспортод гаргасан уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж төсөлд тусгасан байгаа юм.