2017.05.05
Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдлээс хамаарч эрүүгийн хуулиар хариуцлага тооцно
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байгаа.Энэ хуулинд гэр бүлийн хүчирхийллийг бие махбодид гэмтэл гурваас доош удаа халдах, зодох үйлдлийг зөрчилд тооцож зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Зөрчлийн тухай хууль нь гэр бүлийн хамаарал бүхий гишүүнийг зодсон, хэрцгий догшин хандсан, хүнтэй уулзуулахгүй байх, хуваарьт болон дундын өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд халдсан тохиолдолдлыг гэр бүлийн хүчирхийлэл гэж зааж өгсөн байна.Хэрэв энэ үйлдлийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Харин бие махбодид гэмтэл учруулахгүйгээр халдах, зодох зэрэг, мөрдөн мөшгих гэх мэт үйлдлийг зөрчилд тооцож шийднэ.