Д.Очирбат: Нэр солихыг гишүүдээсээ асууя
2010.09.07

Д.Очирбат: Нэр солихыг гишүүдээсээ асууя

-МАХН-ын энэ удаагийн бага хурал ямар үүрэг гуйцэтгэх бол?
-МАХН их хурлаараа гол асуудлуудаа шийддэг. Их хурлаасаа бага хурлын гишүүдээ бүрдүүлдэг. Энэ бага хурлаар намын гол гол мэдээллүүд орж ирэх байх. МАХН-ын дарга илтгэл тавих байх. Хамгийн гол нь МАХН-ын их хурлыг товлож өдрөө зарлах ёстой. Тийм л хурал болох байх.
-Намын нэр солихыг та юу гэж үзэж байна?
-Энэ бол бага хурлаар шийдэх асуудал биш. Саяхан УИХ дахь МАХН-ын бүлэг, МАХН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хурал болсон. Түүгээр намын нэрийг шинэчилж болох юм. Шинэчлэх ч юу байх вэ, хуучин нэрээ сэргээж авъя гэсэн саналтай олон гишүүн байсан. МАХН-ын даргын дэвшүүлж байгаа МАХН-ын шинэчлэлийн зургаан бүлэг асуудлын хүрээнд МАХН-ын хуучин нэрийг авъя гэсэн зүйл орсон.
-Нэр солих шалтгаан юу вэ?
-МАХН бол үндэснийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөг өнөөдөр хүртэл авч явсан тулхтай, тулгуур улс төрийн хүчин юм. Яах аргагүй МАХН бол анх МАН гэдэг нэртэй байгуулагдаж байсан. Өнгөрсөн зууны бүх хувьсгалыг хийсэн нам. Халх голын болоод 1945 оны чөлөөлөх дайнд МАХН-ын удирдлага дор Монгол Улсын хувьсгалт цэрэг халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж явсан. Сүүлийн 20 жилийн ардчилсан хувьсгал, шинэчлэл, ардчилсан Үндсэн хууль батлах ажлын автор нь ч МАХН гэж би үздэг шүү.
-Та яагаад тэгж хэлэх болов?
-Яагаад гэвэл ардчилсан Үндсэн хуулийг Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн 89 хувийн ирцтэйгээр баталсан. Түүний 80-90 хувь нь МАХН-ын гишүүд байсан. Ардчилал, эрх чөлөө, шударга ёс энэ бухнийг бодитоор хэрэгжүүлж байгаа хамгийн том хүчин бол бас МАХН. Яагаад ингэж байна гэвэл ардчилал, шинэчлэлийн 20 жилийн дөрвөөс бусдад МАХН эрх барьсан. Олон намын тогтолцоо, шинэ намуудыг МАХН л хөл дээр нь босгож өдий зэрэгт хүргэсэн. Хурцалж явсан гэж хэлж болно. Магадгүй, ингэхгүй гээд эрх барьж байсан 16 жилдээ хязгаар тогтоогоод байсан бол ардчилал, эрх чөлөө, олон намын тогтолцоо энэ хэмжээнд байгаа ч уу, үгүй ч үү. Тэгэхээр ардчилсан тогтолцоог МАХН үүрэлцэж авч явсан. МАХН анх МАН гэдэг нэртэй байсан. Үүнийг сэргээхэд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ МАХН-ын 180 мянга гаруй гишүүдийн саналыг авч байж нэлээд тулхтайгаар нэрээ солих асуудлаа шийдэн ёстой л гэж бодож байна.
-Нэр сольсноор үзэл баримтлал солигдогдож байгаа мэтээр харагдах байх гэсэн болгоомжлол байх шиг байна?
-ҮүниЙг харин гишүүдээсээ асууя.-Энэ бага хурлаар сэдлийг нь л өгье гэж байна уу?-Бага хурлаар МАХН-ын даргын илтгэл, Оюутолгой, Тавантолгойн асуудал, хамтарсан Засгийн газрын гүйцэтгэж байгаа ажлуудын талаар мэдээлэл сонсохбайх.Хоёр дах гол асуудал нь МАХН-ын их хурлын товыг зарлах тухай байна. Эдгээрийг шийдвэрлэх байх.