2017.04.19

Хөвсгөл аймаг өнгөрсөн жил 60 мянган жуулчин хүлээн авчээ

Хөвсгөл аймагт “Тогтвортой аялал жуулчлал” форум боллоо.

Форумын эхэнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хөвсгөл аймагт хийж буй эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр, бүтээн байгуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Форумд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр салбар яамдын төлөөлөл оролцож, Хөвсгөл нуурын цогцолборт газрын авто зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.