Д.Оюунхорол гишүүн ажлаа амжуулах гээд үсээ богиносгов
УИХ-ын гурван бүсгүйн нэг болох УИХ-ын гишүүн Д.Оюунхорол амрах ч завгүй яваа тєдийгүй саяхан болж єнгєрсєн мартын найманд ч баярлаж амжаагүй гэнэ. Тєрд, түмэн олон бүсгүйчүүдээ тєлєєлєн сууж буй тэрбээр охид бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэн, үдэшлэг цэнгээнд нь уригдсаар үдэш орой болсон хойно л настай ээж дээрээ очиж амжсан гэх. Тэгээд ч тєрийн жолоо атгалцаж буй бүсгүй хүн жирийн гэрийн эзэгтэйгээс илүү их хариуцлагатай байдаг нь мэдээж. Ташрамд сонирхуулахад 2000 оны парламентын миссээр шалгарч байсан тэрбээр 2008 оны сонгуулиар гарч ирэхдээ нэлээд жин нэмж мяраалсан харагдана лээ. Үнэндээ ч хєєрхийд бусад бүсгүйчүүд шиг фитнес клуб руу гүйгээд байх зав гардаггүй биз дээ. Ямартаа л арчилгаа багатай юм билээ гээд үсээ богиносгосон нь ар гэрийнхэнд нь таалагдалгүй шүүмжлүүлж байх вэ дээ.