2009.03.23

Д.Оюунхорол гишүүн дуртай ажлаа хийж сэтгэл хангалуун явна

УИХ дахь гурван бүсгүйн нэг болох Д.Оюунхоролыг Завханчууд төдийгүй нийт монголчууд мэднэ. Өөрөөр хэлбэл түүний үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон “Отгонтэнгэр” их сургууль монголдоо төдийгүй дэлхийд өөрийн гэсэн байр сууриа олоод, танигдчихсан гэх гээд байна л даа. Хэзээний л шинийг санаачлан, сэдсэн ажлынхаа арыг харж байж санаа нь амардаг зуршилтай тэрбээр сар шинийн дараахан УИХ-ын гишүүдийн эхнэрүүдийн клубыг байгуулсан. Мэдээж төрийн түшээгийн ар гэрийг авч явна гэдэг хатуухан бас хариуцлагатай ажил байлгүй. За ямартаа ч УИХ-ын танхимд гурвуулхнаа суугаадаа сэтгэл дундуур явдгаа нуудаггүй эл хатагтай эхнэрүүдийн клубээр дамжуулан нийгэмд хэрэгтэй нэлээд ажлыг хийж амжихаа төлөвлөчихсөн байна лээ. Тэгээд ч аливаа ажлыг тэгээс нь эхэлж, амжилтад хүргэхийн төлөө махран ажиллах нь мань бүсгүйн хувьд хобби нь гэж хэлж болно гэж дотны нөхөд нь хэлэлцдэг. Тэгэхээр эрхэм түшээ маань дуртай ажлаа эхлүүлчихсэн урамтай яваа нь зайлшгүй. Эцэст нь сонордуулахад түүнтэй барьцан УИХ-ын нэг эрэгтэй түшээ УИХ-ын гишүүн бүсгүйчүүдийн эр нөхрүүдийн клуб байгуулахаар хөөцөлдөж яваа гэх сураг чих дэлслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.