Нийгмийн бодлого болон Хууль зүйн байнгын хорооныхон ажлаа тайлагналаа
УИХ-ын намрын чуулган хаагдсанаас хойш байнгын хороод намрын чуулганаар хийсэн ажлынхаа талаар болон хаврын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байгаа. Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооныхон ажлаа тайлагналаа. Нийгмийч бодлого. боловсосрол. соёл, ухааны байнгын хорооны гишүүд гадаад, дотоодод томилолттой байгаа тул тус байнгын хорооны дарга Д.Оюунхорол ганцаараа мэдээлэл хийв.
Тэрбээр өнгөрөгч намрын чуулганы үеэр зохион байгуулсан зарим ажлаа онцлон дурдаж байв. НҮБ-ын Хүн амын сангай хамтран Азийн эмэгтэй парламентын гишүүд, сайд нарын бага хурал болон "Мянганы хөгжлийн зорилтууд ба залуучууд Мини НҮБ" үндэсний чуулганыг зохион байгуулжээ. Тус үндэсний чуулганаар хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн ёс суртахууны доголдол, биеэ үнэлэлтэд өртөх магадлал ихгэй байгаа талаар болон хүний наймаанд эмэгтэйчүүд өртөх төлөвтэй байдаг талаар хэлэлцэж, санал бодлоо солипцсон байна. Мөн ДОХ болон сүүлийн үед насанд хүрээгүйчүүд хүүхэд гаргаж буй талаар ч ярилцжээ. Үүнээс гадна, охид эмэгтэйчүүд хил дамжин худалдагдах, онлайн сүлжээгээр холбоо тогтоож биеэ үнэлэх явдал их байгаа байнгын хорооныхон анхаарч. Хүний эрхийн үндэгсний комисстой хамтран ажиллах болно гэж Д.Оюунхорол гишүүн хэлж байв
Тэрбээр өнгөрсөн намрын чуулганаар баталсан зарим хуулиудаас онцоллоо. Гухайлбал, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ Тус хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор манай улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан ахмад дайчдад улиралд олгодог байсан 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 200 мянга болгон нэмэгдүүлсэн. Манай улс хоёр дайнд оролцсон 86, Халхын голын дайнд оролцсон 81, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 1322, 1948 оны баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон 327 гээд нийт 1816 ахмад дайчинтай аж. Ахмад дайчид нь 85-100 орчим насных бөогөөд цөөн бус тооных нь эрүүл мэнд нь доройтсон, үр хүүхдийнхээ асрамжинд байдаг гэнэ. Төр, засгийн зүгээс ахмад настнуудад үзүүлэх нийгмийн халамж, хамгааллыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн үзэж. нийгмийн халамжииг нь нэмэгдүүлжээ.
Харин хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухайд мэргэжлийн сургалт, үйлчилгээний төв байгуулах тухай асуудалд байнгын хорооны гишүүд ихээхэн анхаарч байгаа аж. УИХ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа эв судлах, зохицуулах шаардлагатай зүйл олон байгаа гэнэ Тус байнгын хорооныхон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж буйг таслан зогсоохын төлөө ажиллах гэнэ. Халамжийн мөнгөнд тавих хяналт, шалгалт, мониторинг дутаж байгаад өөрчлөлт хийх аж Түүнчлэн тус байнгын хорооноос Нийгмийн даатгалын газрын Үндэсний зөвлөлийн гишүүдийг өөрчлөх санал гаргахаар бэлтгэж байгаа гэдгээ мэдэгдлээ.
Мөн тус байнгын хорооныхны анхаарлын төвд байдаг нэг асуудал нь их, дээд сургуулиуд. Монголын хүн амын тоог их, дээд сур-гуультай нь харьцуулбал дэлхийд нэгдүгээрт орохуйц байдаг аж. Эдүгээ 162 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцдаг байна Сургуулиудын 47 нь улсынх, 109 нь хувийнх, зургаа нь гадаадын хөрөнгө оруулалт тай аж. Нийт суралцагчдын ердөө 8.6 хувь нь техник, технологийн мэргэжлээр суралцдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ тоог ахиулахад төрөөс нэгдсэн бодлого явуулах шаардлагатай хэмээн Д Оюунхорол гишүүн хэлж байв. Мөн өдөр Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей, гишүүн Ж Сүхбаатар нар намрын чуулганаар хэрхэн ажилласан талаараа товч танилцуулсан. Тус байнгын хороо 20 гишүүнтэй. Намрын чуулган завсарлахаас ганцхан өдрийн өмнө тангараг өргөсөн гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин нар тус байнгын хорооны гишүүд болжээ. Намрын чуулганы үеэр тус байнгын хороо арав гаруй удаа хуралдахад ирц нь дунджаар 70-аас дээш гаруй хувьтай байсан гэнэ. Тус байнгын хороо 13 хууль, тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлүүлжээ. Харин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хэд хэдэн хуулийн төсөл бэлтгэж байгаа аж Тухайлбал, Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хаврын чуулганаар хэлэлцуүлэхээр бэлтгэх ажлын завсарлагаар нь ажиллаж байгаа гэнэ. Сэтгүүлчид тус байнгын хорооны даргаас долдугаар сарын 1-нд болсон үймээнд оролцсон хүмүүст өршөөл үзүүлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах гаж байгаа галаар асуухад тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлнээ Тэрбээр Өршөөлийч хуулийн тухайд хоёр ч төсөл байгаа гэсэн нэг нь эмэгтэйчүүд. хуүүхдүүдийг өршөөх, нөгөө нь бүгдийг нь өршөөх . Эдгээр хуулийн төсөл нь санал авах түвшиндээ явж байгаа юм билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хууль өргөн баригдсаны дараа сэтгүүлчидтэй холбоотой зүйл заалт дээр анхаарна. Одоогоор хэлэх зүйл алга Ш.Сайхансамбуу гишүүн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа" гэлээ.
Харин Халдашгүй байдлын хороо болон Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтий н талаар асуухад УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны гацаанд ороод байгаа асуудал хаврын чуулганаар яригдана. Хоёр ч хуульд Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх хугацаа нь өөр байгаа. Үүнийг арилгах болно хэмээлээ.