Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 30 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 233 хэрэг буюу 7,2 хувиар буурчээ.
- Нийт хэргийн 1553 буюу 52 хувь нь хөнгөн,
- 1227 буюу 41,1 хувь нь хүндэвтэр,
- 153 буюу 5,1 хувь нь хүнд,
- 54 буюу 1,8 хувь нь онц хүнд хэрэг эзэлж байна.
Урьд оны мөн үетэй харьцуулахад хүнд гэмт хэрэг 2 хувиар өссөн. Хөнгөн гэмт хэрэг 0,6 хувь, хүндэвтэр гэмт хэрэг 15 хувь, онц хүнд гэмт хэрэг 15,6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
- Нийт бүртгэгдсэн 2987 гэмт хэргийн 900 буюу 30,1 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах
- 857 буюу 28,7 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах
- 348 буюу 11,7 хувийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх
- 240 буюу 8 хувийг бусад төрлийн гэмт хэрэг
- 200 буюу 6,7 хувийг танхайрах
- 130 буюу 4,4 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
- 77 буюу 2,6 хувийг бусдыг амиа хорлоход хүргэх
- 111 буюу 3,7 хувь нь халаасны хулгайн гэмт хэрэг
- 68 буюу 2,3 хувийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
- 23 буюу 0,8 хувийг бусдын эд хөрөнгийг булаах
- 17 буюу 0,6 хувийг хүчиндэх гэмт хэрэг
- 16 хувийг хүнийг санаатай алах гэмт хэрэг тус тус эзэлж байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.