2017.03.20
Х.Баттулга нэрээ татжээ
Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит их хурал энэ сарын 24-нд болно. Тус хорооны Дэд Ерөнхийлөгчийн сунгаанд Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ дэвшүүлээд байв. Тэрбээр нэрээ татах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гаригт албан ёсоор мэдэгджээ. Ингэснээр дэд ерөнхийлөгчийн сунгаанд дараах таван хүн өрсөлдөхөөр боллоо.
- Б.Баттүшиг Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
- Ц.Дамдин Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч
- Ч.Зоригтбаатар Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
- Ч.Отгонбаатар Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч
- Ж.Хатанбаатар Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч
Олимпийн хорооны гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоно.