С.Чинзориг санаачилж батлуулсан хуулиа тойргийнхондоо танилцууллаа
2017.02.23

С.Чинзориг санаачилж батлуулсан хуулиа тойргийнхондоо танилцууллаа

УИХ-ын намрын чуулган энэ сарын 10-нд завсарласан. Чуулганы завсарлага гишүүдийн хувьд амралт биш. Тэдэнэ хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, баталсан хууль тогтоомжуудаа танилцуулж, хэрэгжилтэд ньхяналт тавих зэрэг олон ажлыг хийж амжуулах үүрэгтэй.

Энэ үүргээ биелүүлэх, иргэд сонгогчдынхоо санаа бодлыгсонсч, амьдрал ахуйтай нь танилцах, тулгамдаж буй асуудлыг нь шийдэх гарц гаргалгааг олох, боловсруулж буйхуулийн төслүүддээ иргэдийн саналыг авахад чуулган завсарласан энэ хугацааг ашиглахаар гишүүд бүгдсонгогдсон тойргоо зорьдог.

С.Чинзориг гишүүний хувьд энэ сарын 14-22-нд тойрогтоо ажиллаад ирлээ. Түүний сонгогдсон УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан гэсэн бүхэл бүтэн 12 сум харьяалагддаг. Хүн амын хувьд чӨвөрхангайн нийт хүн амын бараг тал нь түүний тойргийнх.

С.Чинзоригийн хувьд УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөс хойш тойрогтоо хоёр дахиа ажиллаж, улс орныэдийн засгийн байдал, УИХ-аар баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулж буй нь энэ аж.

Тэрээр сонгогчдодоо хэлэх үгтэй хийсэн ажилтай нэгэн. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 10 гаруй хуулийнтөслийг гишүүдтэй хамтран болон бие даан санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьснаас тав нь намрынчуулганаар батлагдаад байгаа билээ. Түүний санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийнтухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалыншимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль нь сонгуулийн үеэр амлаж байсан амлалтуудынх нь нэг бөгөөд үе үеийнУлсын Их хурал малчдын нийгмийн хамгааллын асуудлыг орхигдуулж ирснийг засч залруулна хэмээснээ ийн ажилхэрэг болгож байгаад нь сонгогчид нь ам сайтай байна.

Малчид, ээжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулахад чиглэсэн уг хоёрхуулиар малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулж, эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэврээтогтоолгох эрх үүсч буй бөгөөд ээжүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлэх боломж бүрдсэнюм.

Эхчүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болонамаржсаны тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгдөж, хоёр жил гаруй хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөнхугацаа нь тасардаг байв. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг, түүнээсболж тэтгэврийн хэмжээ нь маш бага тогтоогддог байсан. Энэ мэт олон жил яригдсан ч шийдэж чадалгүй өдийгхүрсэн асуудлыг нэг мөр зохицуулж, цэгцэнд нь оруулах талаар арга хэмжээ авч буйд С.Чинзориг гишүүнд очсонгазар бүрт нь талархаж байв.

Түүний санаачилсан хууль батлагдсанаар хүүхдээ асарч буй 92 мянга орчим ээжийн нийгмийн даатгалыншимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийнтоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор болсон юм.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлангаргаж, нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараахөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон юм.

Чинзориг гишүүний санаачлан батлуулсан өөр нэг хууль нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаагдэмжихэд чиглэсэн бөгөөд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай уг хуулиар жижиг дунд үйлдвэр эрхлэгчидгадаадаас үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирэх тохиолдолд гаалийн татварын хөнгөлөлтэдлэх эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн юм. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих замаар ажлын байрыгнэмэгдүүлж импортыг орлох үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх сайн талтай. Ялангуяахөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага байгааг С.Чинзориг гишүүнУИХ, Байнгын хорооны хуралдаанууд дээр байнга илэрхийлж ирснийг сонгогчид нь уулзалтын үеэр ярьж байлаа.

Хөдөөгийнхөн улс орны амьдралтай холбоотой үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй хүлээж авч чаддаг болсныдавуу тал олон зүйл дээр анзаарагдаж байв. Тэд гишүүнээ ард иргэдийн амьдралд нэн хэрэгтэй хууль эрх зүйнорчныг бүрдүүлэхэд анхаарч хууль тогтоох үүргээ хариуцлагатай гүйцэтгэхийн зэрэгцээ УИХ-ын чуулганаархэлэлцэж буй асуудал бүрт өөрийн байр суурийг оновчтой, тодорхой хамгийн гол нь ард иргэдийн эрх ашгийнөмнөөс харж илэрхийлж чадсан хэмээн магтаж байсан юм. Мөн иргэдийн зарим нь УИХ-ын үйл ажиллагаанднэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Гишүүнээсээ “Парламент 76 гишүүнтэй атлаа хууль баталж байгаа хүнийх ньтоог харахад даанч чамлалттай юм. Та нар нэг нэгэндээ шаардлага тавьдаггүй юм уу. Хорь гучин хүний толгойгоорбодох 76 хүний ухааныг уралдуулахад ялгаа байдаг биз дээ” хэмээн хатуухан шүүмжилсэн. Оффшор данс, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан дээр ч иргэдэд асууж тодруулах зүйл олон байв. Нэг үгээр тэд төсөвсанхүүгийн асуудалд улстөрчид хутгалдсаны хариуцлагыг тооцох ёстой гэдэг байр суурийг хатуухан илэрхийлжбайлаа.

Хөдөөгийнхөн зөвхөн сум орон нутгийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг ярихаа больжээ. Тэд улс орны хөгжил, улстөрийн амьдралын наад цаадахыг дэнсэлж, мал аж ахуйн салбарын хөгжилд санаа зовниж, хуулийг хуудуугүй, амьдралд нийцэж ард түмэнд наалдахаар “урлах” ёстойг захиж байлаа.

Малчдын хувьд мал эмнэлгийн үйлчилгээг хувьд шилжүүлснийг нэлээд их шүүмжилж байна лээ. Монгол мал эрүүлбайж монгол хүн эрүүл байна гэсэн С.Чинзориг гишүүний байр суурь тэдэнд тун их таалагдсан. Тиймээс удахгүйирэх хаврын чуулганаар хэлэлцэх Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетикийн нөөцийн тухайхуулийн төслүүдэд мал эмнэлэг, үржил селекцийн ажлын талаар тодорхой тусгаж, мал төрийн хамгаалалтад байнагэсэн Үндсэн хуулийн заалт төр засгийн бодлоготойгоо уялдахгүй байгааг засч залруулах үүргийг сонгосонгишүүндээ өгч байлаа. Үүний тулд наад зах нь мал эмнэлгийн үйлчилгээг төр хариуцдаг байх, малын эмч, санитарбэлтгэдэг дээр үеийн тогтолцоог сэргээх, бэлчээрийн талаар төрөөс баримтлах тодорхой бодлого үгүйлэгдэжбуйгаас гадна “Монгол мал” хөтөлбөр гэж баталснаа хэрэгжүүлэх хэрэгтэйг анхааруулсан.

Түүнээс гадна Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй оюутны хөгжлийн зээлд хамрагдахад болзол ньжаахан чанга байна гэцгээх хүмүүс бас таарсан. Аав ээж нь тогтмол орлого олдог байх, ямар нэг зээлгүй байх гэсэншаардлага анх ярьж хэлж байсан оюутны сургалтын төлбөрийн санхүүгийн дарамтаас иргэдийг ангижруулахгэснээсээ арай л өөр болчихов уу хэмээнэ билээ. Ялангуяа хөдөөгийн алслагдсан сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байшинд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг С.Чинзориг гишүүний очсон газар бүрт дуулгасан. Говийн сумдын сургууль олон улсын төсөл хөтөлбөрөөс байнга хоцорч буйг ч гишүүндээ “ховлоод” амжсан.

Энэ бүхэн С.Чинзориг гишүүний тойргийнхоо 12 сумаар тойроход дуулж сонссоны минь тун багахан хэсэг юм. Хууль боловсруулахад иргэдийн оролцоог хангахад С.Чинзориг гишүүн ихээхэн анхаардаг бөгөөд сум бүрт өөрийн төлөөлөгчийг сонгож тэднээр дамжуулан УИХ-аар хэлэлцэхээр орж ирж буй хуулийн төслүүдэд иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахаар бүтэц зохион байгуулалтын ажлаа хийгээд ирсэн юм. Тиймээс ирэх хаврын чуулганаас эхлээд Өвөрхангайн иргэдийн бүгдийнх нь биш гэхэд нэлээд хэсгийнх нь санаа оноо парламентаар хэлэлцэх хуулийн төслүүдэд суух нь дамжиггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин