УИХ-ын зургаан гишүүн эмнэлгийн чөлөө авчээ
2017.01.05

УИХ-ын зургаан гишүүн эмнэлгийн чөлөө авчээ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуваарийн дагуу  69.7 хувийн ирцтэй хуралдаж байна. 

Хуралдаанд 23  гишүүний ирээгүй. Тэдний 6 гишүүн нь чөлөөтөй,  6 гишүүн нь гадаад томилолттой байгаа бол орон нутагт 2 гишүүн ажиллаж байна. 

Харин УИХ-ын гишүүн С.Батболд, О.Батнасан, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Х.Нямбаатар нарын 5 гишүүн өвчтэй учир эмнэлгийн чөлөө авчээ. 

Чуулганы хуралдаан өглөө 10.00 цагт эхлэх цагийн хуваарьтай. Ё.Баатарбилэг, Б.Батзориг, Ж.Мөнхбат,  Н.Цэрэнбат нарын гишүүд хамгийн эрт 9.40-9.55 хооронд хуралдаандаа ирсэн бол Д.Дамба-Очир, C.Жавхлан, С.Эрдэнэ нарын гишүүд 11.40 минутаас хойш нилээд хоцорч  ирсэн байна.

УИХ-ын Хурал зохион байгуулах хэлтсээс гаргасан ирцийн мэдээ: