2010.04.01

Аймгийн хойд талын сумдаар ажиллалаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хоёрдугаар сард тойрогтоо ажиллад ирсэнийхээ дараа гуравдугаар сард дахин Хөвсгөл аймгаар явж, ажиллад ирлээ. Сарын 12-18-ны өдрүүдэд орон нутагт ажиллах үеэрээ эрхэм гишүүн , тус аймгийн хойд талын сумд болох Алаг-Эрдэнэ, Хатгал, ханх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул сумдаар ажиллалаа.

Нийт 2000 гаран хүнтэй уулзаж, уулзалтыг сумын төв, багийн иргэдийн дунд хийв. Зарим төрийн байгууллагуудаар орж ажил байдалтай танилцав. Дархадын хотгорын эдгээр сумд нийслэл хот, аймгийн төвөөс алслагдсан байдаг учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, түүхий эдээ үнэ хүргэж борлуулахад хүндрэлтэй, ихэвчлэн мал аж ахуй, байгалийн баялгаа түшиглэн амьдрал ахуйгаа залгуулдаг. Ялгаагүй ажлын байр хомс, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, үүнээс болж өр зээл тавьсан иргэд олон байна. Сүүлийн үед Дархадын хотгорт алт гарч байна гэсэн сургаар хөлийн газар болж, гэмт хэрэг зөрчил гарах, архидалт газар авах, байгаль орчин дахин сэргээгдэхгүйгээр сэглэгдэх, орон нутгийн иргэд хууль бус алт олборлохоор олноор явдаг болсон нь энэ бүс нутгийн тулгамдсан асуудал болоод байна. Хэрэв ээ орон нутагт төрөөс бодлогоор ажлын байр гаргах, байгалийн онцлогийг харгалзан аялал жуулчлал хөгжүүлэх боломж бололцоог хангахад анхаарч өгөхгүй бол өөрөөр бизнеэс хийж амьдрал ахуйгаа өөд татах боломжгүйг иргэд хэлж байлаа. Цаашид орон нутгийн брэнд болсон Дархадын цагаан загас, бусад ан амьтанг бодлогоор өсөж үржихэд анхаарч, нэн ховордсон ургамалын төрөл зүйлийг судлан тогтоож, байгалийн гаралтай түүхий эдийг шинжлэх ухааны үндэстэй ашиглаж, жижиг үйлдвэрлэл эрхлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгааг  иргэд хэлж байсан. Өнгөрсөн жил Рэнчинлхүмбэ, Цагааннуур зэрэг сумдад зуд болж мал их хэмжээгээр хорогдсон, зун зуншлага тааруу болсон нь энэ өвөл хаврыг хүндрүүлэх шалтгаан болжээ. Эдгээр сумдын газрын хөрс цэвдэгтэй, ногоо 5 сарын эхэн дунд үед цухуйж, малын үс унадаг хавар урт үргэлжилж мал туйлдаж өвсөнд хүрдэг. Тиймээс хавар ашигладаг тэжээлийн нөөцтөй байхын тулд өрх, багаараа нийлж тэжээл тариалах, сум орон нутгийн зүгээс холбогдох журмын дагуу газар олгох, нөөц бололцоогоо дайчлан өвс тэжээлийн цэг байгуулах, малын өсөлтийг бэлчээрийн даацтай зохицуулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх, ажил хэрэг болгох, зохион байгуулах талаар үүрэг өглөө. Мөн иргэдийн зүгээс хүүхдийн мөнгө өгөхөө байсан, төрөөс санхүүжүүлж байгаа хөрөнгө оруулалтыг оновчтой газарт нь хүргэх, чанартай бүтээн байгуулалтын ажил хийх, томоохон үйлдвэр байгуулах, залуучуудыг заавал дээд боловсрол гэлгүй мэргэжлийн боловсрол олгох, төгсөөд ажлын байраар нь хангах хэрэгтэй  зэрэг олон асуудлыг хөндөн тавьж байлаа.


Одоо гишүүн дээрх сумдын иргэд, албан байгууллагуудын зүгээс тавьсан өргөдөл, албан ёсны хүсэлт тоотыг шийдвэрлэх, холбогдох яам байгууллагуудад уламжлах талаар ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.