Автозамын салбар шилдгүүдээ тодрууллаа
“Хөгжилд хөтлөгч авто замчид” шинэ жилийн цэнгүүн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, авто зам, гүүрийн барилга, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний компаниудын төлөөлөл оролцож 2016 оны ажил амжилтаа дүгнэж шилдгүүдээ тодрууллаа. Цэнгүүнийг нээж Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нар үг хэллээ.
Авто замын салбарт 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 26 чиглэлийн 1544 км авто зам болон 6 байршилд 1057 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажилласан бөгөөд үүнээс 11 чиглэлийн 506 км авто зам, 4 хэсэгт 634 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаад байна.
Мөн Авто замын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Авто зам төсөллөх БНбД, Зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох заавар зэрэг 28 норм, дүрэм, гарын авлага батлагдсан байна.
2016 ОНЫ АВАРГА, 9 ЭРДЭНИЙН ЦОМЫН ЭЗДЭЭР:
АВАРГА УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ДАВААНЯМЫН ГАНБОЛД - ЭСТО ХХК-ийн авто зам хариуцсан захирал,
Улсад 24 жил, авто замын салбарт 24 жил ажиллаж байгаа. Монгол улсын зөвлөх инженер. Авто замын инженер мэргэжилтэй.
АВАРГА ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН ШАЛХААНЫ ТЭГШЭЭ “ЭМ СИ ПИ СИ ЖИ АР” ХХК- ерөнхий инженер
Улсад 21 жил, авто замын салбарт 21 жил ажиллаж байгаа. Монгол улсын зөвлөх инженер. Авто замын инженер мэргэжилтэй.
АВАРГА ЗАМЧИН ДАЛАЙ БАТМӨНХ - “АРЖ КАПИТАЛ” ХХК-ийн замчин
Улсад 22 жил, авто замын салбарт 22 жил ажиллаж байгаа
АВТО ЗАМЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ 9 АЖИЛТНААР:
ТЭРГҮҮНИЙ ЗАМЧИНААР: СУМЪЯАЦЭЦЭГИЙН ДАШНАМЖИЛ “Дорно Говь” Авто Зам Засвар Арчлалтын компаний механзмчин. Улсад 19, салбарт 19 жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ МЕХАНИЗМЧИН: ГОЧООГИЙН ТӨМӨРБАТ “Завхан” Авто Зам Засвар Арчлалтын компаний механизмийн оператор. Улсад 23 , салбарт 11 жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ ЖОЛООЧООР: БАТЧУЛУУНЫ ТӨРБАТ “Эрдэнэ зам” ХХК-ий жолооч. Улсад 37, салбарт 19 жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧААР: ТҮВДЭНДОРЖИЙН ЭНХСАЙХАН “Тэргүүн Саруул Зам” ХХК-ийн захирал. Улсад 27, салбарт 27 жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ САНХҮҮГИЙН АЖИЛТАНААР: ЖИГМЭДИЙН ЭНХТҮВШИН “Гангүүр” ХХК-ий ерөнхий нягтлан бодогч. Улсад 41, салбарт 41 жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ СУРГАЛТЫН АЖИЛТНААР: ДАВААНЯМЫН ЭНХТУЯА Монголын Авто Замчдын Холбоо-ны сургалтын менежер. Улсад 20, салбарт 5 жил жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ ТАЛБАЙН ИНЖЕНЕР, ДААМАЛ МАСТЕРААР: АДЪЯАСҮРЭНГИЙН НАРАНБААТАР “Хархорин” Авто Зам Засвар Арчлалтын компаний авто замын техникч, талбайн даамал. Улсад 34, салбарт 31 жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРЭЭР: МАНЛАЙН ГАН-ЭРДЭНЭ ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ-ийн зүүн болон баруун бүс нутаг хариуцсан хяналтын инженер. Улсад 18, салбарт 18 жил ажилласан.
ТЭРГҮҮНИЙ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРЭЭР: ЧИЛХААНЫ ДЭНСМАА “Хязгааргүй Хөдөлгөөн” ХХК-ийн хяналтын инженер. Улсад 40, салбарт 19 жил ажилласан.
ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮСЭЭР:
Ц.Цэнджав – Гангүүр ХХК-ий замчин
/Авто замын салбарт 32 жил ажиллахдаа 10000 гаруй урт метр гүүрийг барилцсаны дотор 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө голын 292,7 у/м төмөр бетон гүүрийн барьж ашиглалтад оруулан 10 гаруй залуучуудыг гүүр барих арга технологид сургасан үр өгөөжтэй, өндөр амжилтыг тань тэмдэглэн Авто замын салбарын 2016 оны “Онцлох хүн”-ээр/
Ц.Ганболд – Насны зам ХХК-ий Зам хариуцсан захирал
/Монгол улсын авто замыг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган жолоочоос захирал хүртэл дэвшин 15 жил ажиллахдаа 1000 гаруй км авто зам барих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэн өндөр амжилт гаргасан тул “Онцлох хүн”-ээр/
Л.Эрдэнэбаатар – ЗЗБ ХХК-ий захирал
/Авто замын салбарын норм, нормативын баримт бичиг боловсруулахад идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу инженер тул Авто замын салбарын 2016 оны “Онцлох хүн”-ээр/
Б.Доржсүрэн – УБ зам засвар арчлалтын газрын замчин
/Нийслэлийн авто зам, замын байгууламжийг өргөжүүлэн сайжруулж иргэдийн аятай тухтай зорчих боломжийг хангах талаар идэвх зүтгэлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан тул Авто замын салбарын 2016 оны “Онцлох хүн”-ээр/
Б.Баясгалан - Нийслэлийн хот тохжилтын газрын зам талбайн ажилтан
/Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаа, элдэв саад бэрхшээлгүй байлгах талаар үүр гэгээрч нар шингэхтэй уралдан сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан тул “Онцлох хүн”-ээр/
Мөн энэ жилийн цэнгүүнийхээ сугалааг үндэсний үйлдвэрлэл, үндэсний компаниудаа дэмжин таниулах зорилгоор Монголынхоо бренд бүтээгдэхүүнийг сонгосон байна.