УИХ-ын гишүүдийн 38.2 хувь нь ажилдаа ирсэнгүй
2016.12.01

УИХ-ын гишүүдийн 38.2 хувь нь ажилдаа ирсэнгүй

Огноо: 2016-12-01

Чуулган эхлэхээр төлөвлөсөн цаг: 10:00 минут

Эхэлсэн цаг: 10:45 минут

УИХ-ын чуулганы хуралдаан 47 гишүүн буюу 61.8 хувийн ирцтэй хуралдаж байна.

Гишүүн 38.2 хувь буюу 29 нь хуралдаан дараах шалтгаануудын улмаас ирээгүй байна. 

  • Гадаад томилолттой - 8
  • Орон нутгийн томилолттой - 3
  • Чөлөөтэй - 1
  • Эмнэлгийн чөлөөтэй- 2
  • Тастсан - 15 

Өнөөдрийн  чуулганы хуралдаан эхлэхээр товлосон цагаасаа 45 минут хэтэрч эхэлсэн. 

Хуралдаандаа  Х.Баделхан, М.Билэгт, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Д.Хаянхярваа нарын 9 гишүүн  яг цагтаа буюу 10:00 цагаас өмнө ирсэн байна.

Харин нэр бүхий 18 гишүүн 10:30 хойш хоцорч иржээ. 

Ирцийн дэлгэрэнгүй мэдээлэл 

Ирцийн мэдээг http://www.parliament.mn/ авав